
Сүхбаатар дүүргийг 19 дүгээр хороонд байрлах Гоодойн аманд байрлах зуслангийн байшингуудад гал гарчээ. Уг гал 30 минутын өмнө гарсан гэж иргэд цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар гагнуур хийж байх явцад гал алджээ. Одоогоор дөрвөн айлын байранд гал дүрэлзэж байгаа аж. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид гал алдсан эрэгтэйг баривчилжээ.
Одоогоор онцгой байдлын албан хаагчид Гоодойн аманд галыг унтраахаар ажиллаж байна.