
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 105 дахь өдөр бөгөөд он дуусахад 260 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 391.80, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Баянхошууны хуучин эцэст байрлах ахмадын асрах газарт нээлтэй өдөрлөг болно.
- Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа 12.30 цагаас болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй 1 тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаустай холбоотой Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгч УБТЗ-аас мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны анхдугаар их хурал энэ сарын 27-нд болохтой холбогдуулж тус холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар МАНАН бүлэглэлд ажлын байраа алдаж байгаа тул 10.30 цагт авто тээврийн үндэсний төв дээр эрх ашгаа хамгаалж хэвлэлийн хурал хийж суулт зарлана.
- 10.00-16.00 цагийн хооронд "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах үндэсний хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Дэлхийн дүрслэх урлагийн өдөр тохиож байна.
- 1990 оны энэ өдөр "Харри Поттер" киноны "Хермони Грейнжер"-ын дүрээр алдаршсан Британийн жүжигчин Эмма Уотсон мэндэлжээ.
- 1989 онд Хиллсборогын осол: Английн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд учраа таарсан Шеффильд Венесдэй-Ливерпүүл багийн тоглолтыг үзэж байхад цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийн ачааллыг дийлээгүйн улмаас Шеффильд багийн Хилссборо цэнгэлдэхийн хана нурав. Үүний улмаас Ливерпүүлийн 96 хөгжөөн дэмжигч амиа алджээ.
- 1955 онд АНУ-ын Иллиной мужийн Дес Плейнэс хотд Рей Крокын санжүүжилтээр МакДональдс түргэн хоолны сүлжээ рестораны анхны ресторан нээгдэв.
- 1947 онд спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн зогсож түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин Доджерс" багт анхны тоглолтдоо оролцжээ.
- 1924 онд дэлхийн түүхэн дэх хамгийн анхны автозамын сүлжээний газрын зургийг Ренд МакНелли зохиожээ.
- 1923 онд чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулиныг анх удаа ашиглаж эхэлжээ.