
“Facebook”-ийн хувь эзэмшигчид тус компанийн үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Марк Цукербергийн нөлөөг бууруулахын тулд давуу эрхтэй хувьцааны саналын эрхийг өөрчлөх санал гаргажээ. Уг санал АНУ-ын үнэт цаас болон биржийн комиссын сайтад нийтлэгдсэн байна. Марк Цукерберг компанийн ердөө 13%-ийг эзэмшдэг атал бүх саналын 51% авдаг нь захирлуудын зөвлөлд таалагдахгүй байгаа аж. Хуьцаа эзэмшигчид оруулсан хөрөнгнийхэээ хэрээр саналын тоотой болохыг хүсжээ. Тэдний үзэж буйгаар эрх мэдлийн энэхүү тэнцвэргүй байдал тус компанийн үнийн уналтын (өнгөрсөн долдугаар сараас хойш 40% унажээ) гол шалтгаан болсон аж. Компанийн одоогийн мөрдөж буй дүрмээр бол Цукербер тус байгууллагын стратегийн чухал шийдвэрийг гаргаад зогсохгүй захирлуудын зөвлөлийн гишүүдийг ч солих эрхтэй юм. Сүүлийн үед тус нийгмийн сүлжээ нь хэрэглэгчдийнхээ хувийн өгөгдөхүүнийг алдсан эсвэл зарсан гэсэн хэл аманд өртөөд байгаа билээ.