
Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 106 дахь өдөр бөгөөд он дуусахад 259 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 12, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 392.60, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол улсын Засгийн газраас Үндэсний урлагийн их театр байгуулах шийдвэр гарсны дагуу БСШУС-ын сайд, БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, бусад бүрэлдэхүүн Хүүхдийн парк, Яармаг зэрэг газарт очиж барилгын газар сонгоно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны ЖДҮ сантай 2017 онд байгуулсан гэрээний талаар” Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас АН-ын гишүүд намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- 13.00 цагаас “Зэс эрдэнийн хувь” компаниас хувьцаа авч хохирсон иргэдийн эрх ашгийн хамгаалахаар байгуулагдсан “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос Д.Алтанхуягийн талаар баримттай мэдээлэл хийнэ.
- ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим” 12.00 цагаас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны эхний 3 сарын нөхцөл байдлын талаар болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах хяналт шалгалт, шалгалтын хүрээнд илэрсэн их хэмжээний хохиролтой гэмт хэргийн талаар мэдээлнэ.
- 11.40 цагт Нийслэлийн 1-р сургууль дээр "Төрт ёс хаадын сан" , "Хакухо сан" хамтран хэрэгжүүлж буй "Эх түүхийн эзэд" төслийн нээлтийн ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр тохиож байна.
- 1973 оны энэ өдөр Сенегал гаралтай Америкийн дуучин Эйкон мэндэлжээ.
- 2012 онд Пулитцерийн шагналын Уран зөгнөлийн төрөлд аливаа ном зохиол ялалт байгуулсангүй. Ингэснээр 1977 оноос хойш анхны тохиолдол болсон юм.
- 2003 онд Грекын парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
- 1990 онд дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
- 1963 онд АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
- 1945 онд Германы дүрвэгсэд тээвэрлэж явсан "Гойа" хөлөг онгоцыг Зөвлөлтийн шумбагч онгоц гал нээн устгав. Үүний улмаас 7,000 хүн газар дээрээ амиа алджээ.