
Өнөөдөр 15:46 минутын үед Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилчин лаганд унаж амиа алдсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл дээрх мэдээлэл ташаа болохыг албаны хүмүүс мэдээллээ.
Тодруулбал, тухайн үед хоолойг засаж байсан есөн ажилчин лагаас гарч байгаа хортой бодисонд хорджээ. Хордсон есөн ажилчны дөрөв нь нас барсан бөгөөд үлдсэн тав нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Амиа алдсан дөрвөн ажилчин нь 30-35 насны эрэгтэйчүүд байжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.