
Тээврийн цагдаагийн албанаас босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэллээ.
Энэ үеэр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж, цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол өчигдөр гарчээ. Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.