
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 109 дахь өдөр бөгөөд он дуусахад 256 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2640.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 394.70, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 19.13 цаг сар тэргэл болно.
- 11.00 цагт Сангийн яаманд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Беларусь Улсын ЗГ-тай онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын төсөл арга хэмжээнд олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлэлтэй холбогдуулж “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас ИЗНН-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэг явдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Капитал банкны хохирогчид ҮХЦ-д хандах юм байна.
- “ГЛОБАЛЧЛАЛ 4.0 БА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ” сэдэвт олон Улсын эрдэм шинжилгээний хурал СЭЗИС-ийн байранд 09.00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1987 онд алдарт "Симпсонс" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
- 1984 онд Австралийн төрийн дуулалаар "Австрали улс мандан бадраг" дууг батлав.
- 1956 онд Академийн наадам болон "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Грейс Келли Монакогын хунтайж Райнертэй гэрлэв.
- 1927 онд "Секс" зохиолоос сэдэвлэсэн жүжигт тоглож, үзэгчдийн өмнө садар самуун сурталчилсан гэсэн үндэслэлээр Америкийн жүжигчин Мей Уест арав хоног шоронд хоригджээ.
- 1529 онд Протестант шинэчлэл эхлэв.
- 1782 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Голландад элчин сайдын яам байгуулах хүсэлт илгээж улмаар уг хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Америкийн элчин сайдын яам байгуулсан дэлхийн анхны улс болсон юм.