
Өнөөдөр 13:30 цагийн орчимд Монголын хүүхдийн ордны хойд талын баригдаж буй барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан Тоёота Приус 20 маркийн машин дээр том бетон унажээ. Машины цонх болон машины дотор салон эвдэрч хэмхэрсэн ч зорчигч нар нь азаар эсэн мэнд байна. Жолоочийн хажууд нь нэг эмэгтэй, арын суудалд нэг эрэгтэй хүн явж байжээ.

