
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, нурангид дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очиж аврах ажиллагааг явуулж дөрвүүлэнг нь гаргаж чаджээ.
Гэвч нь 27-47 насны гурван хүн газар дээрээ нас барж, нэг иргэн амьд үлдсэн байна. Үлдсэн нэг иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна. Осол өчигдөр оройн 20.00 цагийн үед гарч, цагдаагийн байгууллагад дуудлага иржээ.