
Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 112 дахь өдөр бөгөөд он дуусахад 253 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2641.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 394.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас "Капитал" банкны хохирогч энгийн иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 09.00 цагт "Амьдралын үргэлжлэл" шинээр нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн бие даан амьдрах чадварыг сайжруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа Анагаахын сургууль дээр зохиогдоно.
- "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт Блью Скай зочид буудлын 1 давхрын "Саффар" танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлажээ.
- 10.00 цагт “Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагад Монгол Улс нэгдэж байгаа талаар НҮБ-ын Байрны 3-н давхарын хурлын танхимд 10.00 цагаас мэдээлнэ.
- Блю скай Зочид буудлын Даймонд танхимд 11.00-12.30 цагаас Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ болно.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эх дэлхийн өдөр тохиож байна.
- 2016 онд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
- 2013 онд Канадын Торонто хотын метронд терроризмыг сурталчилсан зурагт хуудас байршуулсан гэсэн үндэслэлээр хоёр этгээдийг баривчилжээ. Тэднийг Аль-Кайдагийн гишүүд болохыг цагдаагийн газраас тогтоосон юм.
- 2008 онд АНУ-ын Нисэх хүчин "F-117 Шөнийн харцага" бөмбөгдөгч онгоцыг зэвсэглэлээс хасчээ.
- 2005 онд Япон улсын ерөнхий сайд Койзүми Жуничиро дайны үеэр Японы цэргүүд зүй бус авир гаргаж байсныхаа төлөө уучлалт гуйжээ.
- 1983 онд Германы алдарт "Штерн" сэтгүүлд "Гитлерийн өдрийн тэмдэглэл" материал нийтлэгдэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон Гитлерийн өдрийн тэмдэглэл нийтлэгдсэнийхээ дараа маргаан дагуулан юм.
- 1977 онд Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбов.