
Өнгөрсөн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол болж, дөрвөн иргэн хорт хийнд хордон амиа алдсан билээ. Үүрэгт ажлаа хийж байгаад амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Мөн тэжээгчээ алдсан хүүхдүүдийг ЕБС төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ.