
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Х.Жигмэддорж, Б.Цэнд нар долоон хүү төрүүлж өсгөснөөс бүгд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж цэргийн албаа үлгэр жишээчээр хаажээ. Иймд эх орноо батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Х.Жигмэддорж, Б.Цэнд нарыг ЗХЖШ-аас "Эх орны төлөө-2, 3" хүндэт тэмдгээр шагналаа.