
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 113 дахь өдөр бөгөөд он дуусахад 252 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2640.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 393.70, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Ерөнхий сайд Үндэсний төв номын санд ажиллана.
- 11.00 цагаас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Нутгийн удирдлагын танхимд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” банкны асуудлаар мэдэгдэл хийнэ.
- Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
09.00 цагт Blue Sky зочид буудлын хурлын танхимд нээлтийн ажиллагаа болно. - “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг 10.00– 12.00 цагт Туушин Зочид буудлын Соёмбо танхимд болно.
- 09.30 цагаас “Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд тэмдэглэнэ.
- 09.00 цагт АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг “МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” нэгдсэн хуралдаан болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна.
- 1995 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч Жижи Хадид мэндэлжээ.
- 2005 онд нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ.
- 1985 онд алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа худалдаанаас татжээ.
- 1971 онд Бангладешийн чөлөөлөх дайн: Зүүн Пакистаны Жатхибанга тосгоны 3,000 хинду иргэд Разакарсын халдлагаас дүрвэн гарав.
- 1949 онд Хятадын иргэний дайн: Хятадын ардын чөлөөлөх тэнгисийн цэрэг байгуулагдав.
- 1935 онд Польш улсад үндсэн хууль батлагдав.