
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 114 дахь өдөр бөгөөд он дуусахад 251 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2642.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 393.30, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санааачилга, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци хамтран ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ТАЙЛАГНАЛЫГ ХЭВШҮҮЛЭХ НЬ сэдэвт уулзалт Туушин бест вестерн зочид буудлын 4 давхрын Сүлд танхимд 10.00-16.00 цагт болно.
- Кемпинский зочид буудалд 18.30 цагт Дата сэтгүүл зүйн бүтээлүүдийн танилцуулга, шилдэг бүтээлийг өргөмжлөх ёслол болно.
- 10.00 цагт АШУҮИС-ийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 14.00 цагт Дархлаажуулалтын Үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал Эрүүл Мэндийн Яамны хурлын А танхимд болно. Хурлаар улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх нас, үндэслэлийг хэлэлцэж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах талаар хэлэлцэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Лаботарорийн амьтдыг хамгаалах өдөр тохиож байна.
- 2005 онд дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап ламаар Кардинал Йозеф Ратцингер сонгогдов. Католик шашны дэг ёсны түүхэнд папаар сонгогдсон 265 дахь эрхэм тэрээр сахилын нэрээ XVI Бенедикт болгосон юм.
- 2004 онд АНУ Ливи улсад 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоргио цуцалжээ.
- 1996 онд АНУ-ын засаг захиргаа Терроризмтай тэмцэх, үйлдсэн хэрэгт цаазын ял оноох тухай" хуулийг баталжээ.
- 1990 онд Сибирийн яр өвчний улмаас 48 жилийн турш хорио цээр тогтоогоод байсан Шотландын Груйнард арал үүд хаалгаа нээв.
- 1970 онд Гамби улс Их Британиас тусгаар тогтнож, анхны Ерөнхийлөгчөөр Давда Жавара сонгогдов.
- 1967 онд ЗХУ-ын "Союз 1" сансрын хөтөлбөрий хүрээнд сансарт ниссэн Владимир Комаров ослын улмаас амиа алдав. Түүний нисч явсан хөлөг задгай сансарт гармагц шүхэр нь автоматаар дэлгэгдэж улмаар дэлбэрчээ. Тэрээр задгай сансарт амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.