
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж буй. Үүнтэй зэрэгцэн нийгмийн хэв журам хангах зарим арга хэмжээний тухай захирамжаар өнөөдрөөс баасан гарагийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, үйлчилэхийг хориглолоо.