
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай зохион байгуулж буй. Уг томоохон сургуулилтын хүрээнд маргааш дуут дохио дугарч, “Газар хөдлөлт” болсон тухай иргэдэд зарлан мэдээлнэ. Дараа нь 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэн гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд даруй цуглана.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн жагсаалтыг хүргэж байна.







