
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 115 дахь өдөр бөгөөд он дуусахад 250 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2644.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 393.00, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Улс хооронд тээвэр эрхлэгчдийн эрх ашиг, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээлийн талаар “Эвийн үүд хамтын жолоо”, “Говийн жолоо”, “Далд хүн” ТББ хамтран мэдээлэл хийнэ.
- 07.00-09.30 цагийн хооронд УБ хотын замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
- 08.00 цагаас Гамшгийн дохио дуугарна.
- Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль үргэлжилнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Малари өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- 1969 оны энэ өдөр Америкийн нэрт жүжигчин Рене Зеллвегер мэндэлжээ.
- 2015 онд Балба улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж улмаар 9,100 хүн амиа алджээ.
- 2007 онд Борис Ельцинийг оршуулах ёслол: Оросын хаан III Александерыг 1894 онд оршуулснаас хойш анх удаа Оросын ортодокс сүмд Борис Ельциний оршуулах ёслол болов.
- 2004 онд АНУ-н нийслэл Вашингтон хотод үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүцэн 500-800 мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
- 2005 онд Болгар, Румынь улсууд Европын холбоонд элсчээ.
- 1954 онд Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.