
Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна.