
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 116 дахь өдөр бөгөөд он дуусахад 249 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 22, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 392.30, вон 2.31 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болон хэвлэлийн хурлаар Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөр" болон бусад арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулна.
- “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол 15.00 цагаас Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдана.
- "Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" үндэсний чуулган Корпорэйт конвеншн центрт болно.
- Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал 12.00 цагт болно.
- 14.00 цагаас МУИС-ийн Номын санд "Боловсрол-Амжилтын түлхүүр үү? - 5 хариулт" хэлэлцүүлэг болно.
- 10.30 цагаас МҮЭСТО-нд /баруун 4 зам/ "-д хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна.
- 1980 онд Америкийн жүжигчин, продюсер Ченнинг Татум мэндэлжээ.
- 2005 онд Сирийн зэвсэгт хүчний 14,000 цэрэг Ливаны анги нэгтгэлийн эсрэг тэмцэж улмаар тус улсад хяналтаа тогтоогоод байсан Ливаны дарангуйлал 29 жилийн дараа эцэслэсэн юм.
- 1989 онд дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн төвд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 өрх орох оронгүй болжээ.
- 1986 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припят хотод орших Чернобылын атомын цахилгаан станц сүйрэв. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй АЦС-ын сүйрэл байсан юм.
- 1981 онд АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
- 1966 онд Бүгд найрамдах Конго улсад Амбройс Нумазалаегаар удирдуулсан шинэ засгийн газар байгуулагдав.