
Өглөөний нийтийн дасгал, бүжиг зэрэг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлуудыг Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна.
Тус аймагт бүх нийтийн өглөөний дасгалыг эдүгээ найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийжээ.
Өглөөний дасгалыг даваагаас баасан гараг хүртэл өглөө бүр 07:00 цагт Даланзадгад хотын Ажнай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулахаар төлөвлөсөн байна.