
Гаалийн байгууллага энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт нийт 857 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Үүнээс энэ сарын 25-ны байдлаар 870 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.5 хувиар буюу 13 тэрбум төгрөгөөр урьдчилан давуулан биелүүлжээ.
Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нийт орлого 195 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийг бүтцээр нь авч үзвэл
- НӨАТ 51.8 хувь,
- Гаалийн албан татвар 26.1 хувь,
- ОАТ /Онцгой албан татвар/ 18.1 хувь,
- АБДТАТ /Автобензин, дизелийн түлшний албан албан татвар/ 0.5 хувь,
- Бусад орлого 3.4 хувийн тус тус эзэлж байна гээ Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.