
Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 119 дахь өдөр бөгөөд он дуусахад 246 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 392.70, вон 2.31 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсад иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгохтой холбоотой асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс тавантолгой” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Иргэний хөдөлгөөний байгууллагууд АТГ дээр Х.Энхжаргалыг огцруулах тэмцэл эхлүүлнэ.
- 10.00 цагт нийслэлийн Иргэний танхимд Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод болгох ажлын хүрээнд "Ил тод худалдан авах ажиллагаа 2019" арга хэмжээ болно.
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, салбарын инновацийн хөгжилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд Оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан ХААИС-ийн Хатан туул театрт 10.00 цагаас эхэлнэ.
- Математикийн улсын 55-р олимпиад 16.00 цагаас Корпорейт Конвешн төвд нээгдэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын бүжгийн өдөр тохиож байна.
- 2015 онд Америкийн мэргэжлийн бейсболын лигийн ээлжит тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Балтимор Ориолес, Чикаго Уайт Сокс багийн тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Балтимор хотод гарсан үймээн, самууны улмаас цэнгэлдэхийг хаасан юм. Энэ нь тус тэмцээний түүхэнд тохиосон анхны тохиолдол болсон билээ.
- 2011 онд Их Британийн хунтайж Уиллиам болон Катерин Миддлтон нар Вестминстерт хуримлажээ.
- 1997 онд химийн зэвсгийн бага хурлаар олон улсад химийн зэвсэг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглов.
- 1992 онд АНУ-ын Лос Анжелес хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгджээ. Цагдаагийн ажилтан хар арьст Родни Кингтэй зүй бусаар харьцсаныг эсэргүүцсэн жагсагчид сүүлдээ хяналтаа алдаж Лос Анжелесийн дэлгүүр, албан газрыг түйвээсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын улмаас 63 хүн амиа алдаж, 100 гаруй үйлчилгээний газар их хэмжээний хохирол амсчээ.
- 1991 онд Бангладеш улсын Читтагонг дүүрэгт хүчтэй шуурга дэгдэж 138 мянган хүн амиа алдаж, 10 сая хүн орох оронгүй болжээ. Түүхийн сурвалжид дурдсанаар тухайн үед салхины хурд цагт 249 км-т хүрч байсан гэдэг.
- 1986 онд АНУ-ын Лос Анжелес хотын нийтийн номын санд гал гарч 400 мянган ном, түүхийн сурвалж устаж үгүй болов.