
МУИС-ийн Номын санд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээнийн хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүний хамтын ажиллагааг дэмжих, инноваци, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, гарааны компанийн эрхзүйн асуудал зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” (NUM IP day-2019)-ийг зохион байгуулж байна.