
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сурагч, оюутнуудад хичээл заасан тухайгаа твиттер хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Залуус өөр болжээ. Багш болж ажиллав. 2 цагийн хөтөлбөр 3:40 болж сунжрав. Бүр дуусах янзгүй. Удахгүй өөрөө курс нээхгүй бол ингэж яваад нэг бие хүрэлцэхгүй юм байна. Манлайлал, сорилт, харилцаа, яриа илтгэл, санамсаргүй тохиолдол, дотоод гадаадын удирдагчид, уулзалт бодлого гэх мэт" гэлээ.

