
“Яг түүн шиг” шоуны энэ оны ээлжит дугаар 5 дугаар сарын 05-наас эхлэн ням гараг бүр "Боловсрол" телевизээр үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ жилийн шоу ихээхэн онцлогтой болно. Тухайлбал, өмнөх гурван нэвтрүүлгийн 24 оролцогчоос шалгарсан шилдэг найман оролцогч энэ жилийн шоунд оролцох болжээ.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 4-р улирлын дугаарт өрсөлдөх 8 оролцогчоор жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар сонгогджээ.
Тус шоу нэвтрүүлгийн эхний дугаар 5-р сарын 05-ны 20:00 цагт үзэгчдийн хүртээл болно.




.jpg)


