
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 120 дахь өдөр бөгөөд он дуусахад 245 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 392.50, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Чингисийн талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
- "Эрдэнэс Тавантолгой" -н ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал 10.00 цагаас болно.
- 13.00-15.00 цагийн хооронд Б.Явуухулангын цэцэрлэгт хүрээлэнд “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫГ УРИАЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ийг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- ЮНЕСКО-гийн Олон улсын жазз хөгжмийн өдөр тохиож байна.
- 1982 оны энэ өдөр "Жуманжи", "Цус сорогчтой хийсэн ярилцлага", "Фарго" киноны од, жүжигчин Кирстен Данст мэндэлжээ.
- 2013 онд Нидерландын хатан хаан Биатрикс эрх мэдлээ хүүн Виллем- Александерт шилжүүлжээ. Ийнхүү тус улс 1849 оноос хойш анх удаа хаантай болсон юм.
- 2009 онд Нидерландын хатан хаан Биатриксд зориулсан ёслолын жагсаалын үеэр хатан хааны амь насанд халдахыг завдсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь хороожээ.
- 2009 онд Америкийн авто машин үйлдвэрлэгч "Крайслер" компани дампуурлаа зарлав.
- 2008 онд ОХУ-ын Екатринбург хотоос олдсон хоёр араг ясыг хунтайж Алексей, гүнж Анастасиагийнх болохыг тогтоов. ОХУ-ын Екатринбург хотод Больщевик хувьсгалчид Хаант Оросын сүүлчийн эзэн хааны гэр бүлийг буудан хороосон билээ.
- 2004 онд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Иракын Абу Гхрейб шоронд АНУ-ын цэргийн алба хаагчид бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан тухай дүрс бичлэг цацагджээ.