
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 121 дахь өдөр бөгөөд он дуусахад 244 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2647.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 392.00, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулна. Нээлт 10.00-16.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.
- 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал НЗДТГ-ын А зааланд 10.00 цагт болно.
- Бишрэлт зочид буудлын хурлын танхимд 10.00-16.00 цагийн хооронд НМХГ, Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран "Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сэдэвт сургалтыг зохион байгуулна.
- Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд 10.30 цагаас ТВ5 телевиз Максима-гийн судалгаанаас гарахаа мэдэгдэнэ.
- 11.00 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан НЦГ, НМХГ, НБГ хамтран зохион байгуулж буй "ТӨГСӨЛТ" арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийнэ.
- 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагад хугацаат цэргийн алба хаасан дайчдыг албанаас халах ёслолын арга хэмжээ 10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
- 1990 оны энэ өдөр Германы алдарт хөлбөмбөгч Диего Контенто мэндэлжээ.
- 2011 онд Ромын пап XVI Бенедикт өмнөх пап II Йоан Павелийг гэгээнтнээр өргөмжлөв.
- 2009 онд Швед улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
- 2004 онд Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литви, Мальта, Польш, Словак, Словени улсууд Европын холбоонд нэгэн зэрэг элсэв.
- 2003 онд Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш Иракыг чөлөөлөх ажиллагаа өндөрлөж байгааг зарлажээ.
- 1999 онд хүүхдийн "Никельодион" сувгаар "Спонж Боб" хүүхэлдэйн кино цацагдаж эхэлжээ.