
Монгол улсын эрэгтэй хүн бүр үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах ёстой билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн хавар татагдсан цэргүүд маргааш буюу тавдугаар сарын 1-3-ны хооронд халагдах гэж байна. Харин цэргийн албанд иргэдийг шинээр татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 5 сарын 3-5-ны өдрүүдэд дүүрэг бүрт байгуулагдах “Цэрэг татлагын товчоо”-нд зохион байгуулахаар болжээ.