
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Бумбатын ам гэх газарт Улаанбаатараас Улаангомын чиглэлд явж байсан орон нутгийн автобус Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн дөрвөн хүн гэмтсэн байна.
Осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн зайд болжээ. Автобус нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай эрэгтэй О нарын хоёр хүний амь хохирсон байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.