
Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 122 дахь өдөр бөгөөд он дуусахад 243 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 28, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 392.70, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Жирэмсний хяналтыг сайжруулах нь” нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн 09.00 цагт НҮБ-ын байранд болно.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас дуучин Экүүл ХСҮТ-тэй хамтран хэрэгжүүлэх хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл хайранд" аяныхаа талаар мэдээлэл хийнэ.
- Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэрийн нээлт 11.40 цагт СХД 6-р хороо 17-р байранд болно.
- 10.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ.
- 15.00 цагт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” болно.
- 11.30 цагаас 10 дугаар хороололд байрлах Техник импортын Ти-Ай-Ложистик гүний гаалийн бүсэд "Иргэн таны төлөө-Хилийн хяналт" сарын аяны нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Индонез улсад Үндэсний боловсролын өдөр тохиож байна.
- 2011 оны энэ өдөр "Аль Кайда" бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладен нас баржээ.
- 2014 онд Афганистаны Бадахшан хотод хөрсний нуралтын улмаас 2,500 гаруй хүн ор сураггүй болжээ.
- 2012 онд Норвегийн суут зураач Эдвард Мюнкын зурсан "Хашхираан" уран зураг Нью-Йоркын дуудлага худалдаагаар 120 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болсон юм.
- 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ын Армийн хэрэгцээнд байршил тогтоох "GPS" төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөв.
- 1999 онд Панамын сонгууль: Тус улсын Ерөнхийлөгчөөр Мирея Москосо сонгогдов. Тэрээр энэ суудалд суусан тус улсын анхны эмэгтэй улстөрч болжээ.
- 1998 онд Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.