
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лекцийн 2019 оны эхний дугаар буюу 42 дахь удаагийн лекц болох гэж байна. Энэ удаагийн лекцээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман оролцож “Хүний эрх ба Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” сэдвээр лекц унших гэнэ.
Энэ удаагийн лекцээр бүх хүн хаана ч байсан ялгаварлан гадуурхалтаас ангид байж хүний эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг Дэлхийн Зорилгууд хэрхэн баталгаажуулж байгаа талаар илтгэнэ. Мөн Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын ахиц дэвшил болон хөгжлийн үйл явц, үр шимээс орхигдож байгаа хүн амд хэрхэн хүрэх, та, би, бид бүгд тогтвортой хөгжлийн төлөө юу хийж чадах вэ гэсэн сэдвүүдээр ярилцана.
Лекц 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд үнэ төлбөргүй болох юм байна.