
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрөв, зургаан настай хоёр хүү 72 цагийн турш хойд эцэгтээ хэрцгийгээр тамлуулсан хэрэг гарсан. Нийт есөн удаагийн хагалгаанд ороод байгаа дөрвөн настай хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд дахиад дотор эрхтэн тайруулах, оёулах хагалгаанд орох ёстой гэнэ. Гэтэл гурван хүүхдээ тэврээд орох оронгүй, оочих аягагүй хоцорсон Ч.Оюунтунгалаг гэх залуухан бүсгүйд тийм их хэмжээний мөнгө хаанаас байх билээ. Иймд цахим орчинд дөрөв, зургаан настай ах дүү хоёрт туслах челленж явж эхэлжээ. Уг челленжид уншигч та ч мөн адил нэгдээрэй. Таны хандивласан мөнгө бяцхан хүүхдүүдийн амьдралд гэгээ, ирээдүйд нь итгэл нэмэх юм шүү.
5005550384 ХААН, ХХБ 424003489 Ч.Оюунтунгалаг (хүүхдүүдийн ээж) Утасны дугаар: 88941324