
Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны, хамгийн том цугларалт “DevSummit 2019” арга хэмжээ 5-р сарын 5-нд Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдах аж.
Чуулганаар дамжуулан мэдээллийн технологийн салбарын коммюнитиг үүсгэн идэвхжүүлэх, цаашлаад салбарын хөгжлийг түргэтгэх зорилготой юм. Тус чуулган нь дэлхийн олон оронд зохион байгуулагддаг WebSummit, QCon, AWS:reinvent зэрэг арга хэмжээнүүдийн адилаар Монголын технологийн салбарын 600 гаруй мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах аж.
Чуулганы үндсэн илтгэгчид нь Airbnb, Uber, Gitlab зэрэг гадаад дотоодын технологийн компаниудын туршлагатай экспертүүд, салбарын акулууд, топ компаниуд, олон улсын нэр хүндтэй төлөөлөгчид мэдээллийн технологийн ирээдүйтэй холбоотой, сүүлийн үед тренд болж буй сэдвүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцана.
Мөн үндсэн илтгэлүүдээс гадна практикт суурилсан, интерактив воркшоп сургалтууд, мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, салбартаа амжилттай яваа эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх Women In Tech эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг болно.