Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод боллоо. 24 дэх удаагийн тэмцээнд нийт 27 орны 72 тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Монгол улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, өндөр амжилт үзүүллээ.Эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж, түрүүлсэн бол эмэгтэй ангилалд Украйны тамирчин Макула тэргүүн байрт оржээ.
6 өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг /499.5 км/ нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр /486.7 км/ эзэлжээ.