
Одоогоос 15 жилийн өмнө Малайз улсад онц хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шүүх хурал маргааш Малайзын нийслэл Куала Лумпур хотод болно. Уг шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн түүний хүний эрхийн зөвлөх Г.Уянга оролцох гэнэ.
Энэ талаар Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудастаа: “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас хөдөлж байна. МУ-ын иргэн хэн ч хаа ч байсан монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал 5 сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” гэжээ.