
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 126 дахь өдөр бөгөөд он дуусахад 239 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 392.60, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ОЮУ ТОЛГОЙ ХХК-ий гадаад болон дотоодын ТУЗ-ийн гишүүд удирдлагуудыг УЕП газарт шалгуулах шаардлагыг "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс хүргүүлэх талаар 12.00 цагт УЕП-ын нэг давхарт хэвлэлийн хурал зарлаж байна.
- “Төрийн албаны топ мeнeжeрийн сургалт” Холидeй Инн зочид буудлын их танхимд 09.00 цагт эхэлнэ.
- 10.00 цагт нийслэлийн иргэний танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран нийслэлийн иргэдэд хороодоор дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нээлт болно.
- “ОРОН СУУЦНЫ ХОТХОНУУДЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг 14.00-16.00 цагийн хооронд НЗДТГ-ын А хуралдааны танхимд зохион байгуулагдана.
- 09.30 цагт Монгол Улсын Eрөнхийлөгчийн ивээл дор " Мах, Хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" хэлэлцүүлэг төрийн ордонд болно.
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас “Өнөөдөр” сонины "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд, мал маллахаар хөдөөг зорьсон “Нийслэл хүүхдүүд” жилийн гэрээгээ дуусгаад нийслэл хотдоо иржээ. Тэд “Cool Mongolia” төслийг санаачлан хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас "Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод гурван охин сураггүй алга болжээ. Тэд одоо болтол олдоогүй байна.
- 2001 онд Ромын пап II Йоан Павел Сири улсад айлчилсан анхны пап болов.
- 1999 онд Уэльс болон Шотландын парламент нэгдэв.
- 1997 онд Английн банк улстөрийн хяналтаас ангижрав. Үүсгэн байгуулагдсанаасаа 300 жилийн дараа хараат бус системтэй банк болжээ.
- 1994 онд Их Британийн хатан хаан II Элизабет, Фрацын Ерөнхийлөгч Франсуа Миттеран нар Чанелийн сувгийн нээлтийн ёслолд оролцов.
- 1983 онд хэвлэлтэд гарсан даруйдаа олон нийтийн дунд шуугиан тариад байсан "Гитлерийн тэмдэглэл"-г эрдэмтэд худал хуурмаг зүйл болохыг тогтоов.
- 1960 онд Английн гүнж Маргарет, Энтони Армстронг-Жонес нарын хуримыг телевизээр анх удаа шууд дамжуулж, 20 сая хүн үзжээ.