
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-нд Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы бөөр түүхийгээр нь идсэнээс болж нас барсан харамсалтай үйл явдал болсон. Улмаар тус аймгийн Онцгой комиссоос хорио цээрийн тогтоогоод байгаа билээ. Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Тарвага агнахгүй байх
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх
Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах

