
Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас санаачлан, Гадаад харилцааны яамнаас дэмжин хэрэгжүүлж буй "Хариуцлагатай аялцгаая” аян үр дүнгээ өгч байгаа талаар Консулын газар мэдээллээ. Тухайлбал, 2016 онд АНУ-д зорчсон монгол иргэдийн виз хэтрүүлсэн хувь 6,6 хувь байсан бол 2018 онд 3.6 хувь болж буурчээ.
Мөн 2018 онд АНУ-д зорчсон монгол иргэдийн тоо 14200-д хүрсэн нь урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм байна.