
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 128 дахь өдөр бөгөөд он дуусахад 237 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 390.50, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна.
- Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагыг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа 10.00 цагаас Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болно.
- МХЕГ-ын БОГУУХГ-ын санаачилгаар Мод, модон материалын төрөлжсөн 7 захын хамт олон 11.00 цагаас Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ.
- "Их хотын иргэд бидний амьдралд, эрх эрх чөлөөнд хот төлөвлөлт хэрхэн тусч байна вэ" гэх асуудлаар үндэсний зөвлөлдөх уулзалтыг Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр тохиож байна.
- 1988 онд АНУ-ын Иллиной мужид байрлах Беллийн корпорацид гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь АНУ-ын телефон зах зээлийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол байсан юм.
- Умард Ирландын Лаухолл хотод Ирландын бүгд найрамдах армийн найман цэргийг Агаарын тусгай хүчин устган сөнөөв.
- 1980 онд ДЭМБ арьсны биржрүүт тууралт өвчнийг үндсээр нь устгасан тухайгаа дэлхий нийтэд зарлав.
- 1978 онд Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
- 1976 онд Америкийн "Сикс Флагс Межик" соёл амралтын хүрээлэн дэлхийд анх удаагаа мушгиралдсан төмөр арматур бүхий галзуу хулганыг ашиглалтад оруулжээ.
- 1967 онд Филиппинийн Засгийн газар Давао мужийг Давао дель Норте, Давао дель Сур, Давао Ориентал гэж гурван хэсэг болгож хуваав.