
Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн 23 шатарчин өрсөлдлөө.
Манай шатарчин хүүхдүүдээс тус бүр 3 алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Э.Энхрий, Х.Баясгалан, ОУМ О.Өлзийхишигжаргал нар аварга болсон бол Батсүхийн Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэд болсон байна. Харин Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт Г.Мишээл, Г.Урангоо, Э.Маргадгуа, Э.Энх-Од нар шалгарсан байна.
Багийн дүнгээр Монгол Улсын баг алт-3, мөнгө-3, хүрэл-1 гэсэн амжилтаар тэргүүлсэн бол Казахстан, Узбекстан улсын багууд хоёр, гурав дугаар байр эзэлжээ.