
Зэвсэгт хүчний ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг 2019 оны 5 дугаар сард гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж, хууль бусаар байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 50,000 орчим сумыг хураан авч, холбогдох 10 орчим этгээдийг баривчилжээ.