
Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 133 дахь өдөр бөгөөд он дуусахад 232 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 9, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.90, юань 388.50, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байран дээр "Хүчирхийллийг эсрэг" эмэгтэйчүүдийн жагсаал болно.
- 12.00 цагт ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэлийг хүлээн авах үйл ажиллагаа болно.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг тоглох талаараа мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний зориг-Ногоон намаас тус намыг сонгуульд оруулахгүй болгож байгаа талаар болон үүнтэй холбоотой хууль зөрчсөн баримтуудыг дэлгэж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 оны энэ өдөр "Бүрэнхий", "Харри Поттер" киноны од, жүжигчин Роберт Паттинсон мэндэлжээ.
- 2012 онд Мексикийн холбооны 40 дэх хурдны замаас хэн болох нь үл мэдэгдэх 49 хүний цогцос илэрчээ.
- 2005 онд Узбекистаны Андижан дахь шоронд хоригдлууд бослого дэгдээв. Узбекийн арми цэргийн ажиллагаа явуулж бослого дэгдээсэн 187 хүнийг хороосон байна.
- 1998 онд Индонези дэх хятад гаралтай иргэд Жакарта хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Хятад гаралтай иргэдийн амь насанд халдах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг удаа дараа гарах болсонд ийнхүү эсэргүүцжээ.
- 1995 онд Британийн иргэн 33 настай Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
- 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тиананьмин-ий талбайд олон мянган оюутнууд ардчиллын төлөө өлсгөлөн зарлав.
- 1967 онд Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр доктор Закир Хусейн сонгогдов. тэрээр 1969 он хүртэл хоёр жил засгийн эрхийг барьсан юм. Мөн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны исламын шашинт Ерөнхийлөгч болсон билээ.