
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаас дахин алга болсон хоёр иргэний цогцос олджээ. Энэ сарын 11-нд орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас тус аймаг багагүй хохирол амсаад байна.
Энэ сарын 12-ны өдрийн 14 цагийн үед хоёр хүний цогцос олсон гэж мэдээлж байсан бол 19 цагт дахин хоёр хүний цогцос олдож нийтдээ дөрвөн хүн амиа алджээ. Сэврэй сумын Сайншанд багийн нутагт нэг, Цогтцэций суманд гурван хүн ийн цаг бусаар амиа алдлаа.
Тус аймгийн Онцгой байдлын мэдээлж байгаагаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа аж. Хаасан бүх замыг нээсэн, хүн, мал алга болсон гэх дуудлага сүүлд ирээгүй байна.