
Дархан хотын шинэ төрөх эмнэлэг 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.
Тодруулбал, уг амаржих газар нь 50 ортой бөгөөд улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулагджээ. Дархан-уул аймгийн хэмжээнд жилд 2400 орчим эх төрдөг байна. Мөн Сэлэнгэ аймаг төдийгүй Улаанбаатар хотоос жирэмсэн эхчүүд Дархан хотод очиж төрөх нь сүүлийн жилүүдэд ихэссэн талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдэгджээ. Тус төрөх эмнэлгийн барилгыг “Жи Жи Ай” ХХК барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн кабель, хяналтын камер, дуут хонх зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
