
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 134 дахь өдөр бөгөөд он дуусахад 231 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 10, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2647.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 385.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Хайртай хүмүүсээ- Хамтдаа хамгаалцгаая” уриан доор зохион байгуулагдах БЗДХ-аас сэргийлэх 14 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурлыг 10.00 цагаас ЭМЯ-ны А зааланд зохион байгуулна.
- 10.00 цагаас Новотэл зочид буудалд "Үндэсний хөгжлийн загвар" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- УУХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
- 10.30 цагт Хангарьд ордны 1 давхрын Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийнэ.
- 15.30 цагаас Blue Sky hotel 3-р давхар Кристал Танхимд Ардчилсан энх тайван нэгдлийн зөвлөлийн лекц семинар болно.
- ХХААХҮЯ-аас ЖДҮХС-ийн шинэчилсэн журам, ЖДҮ тэргүүлэх чиглэлийн талаар цогц мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1984 онд нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Зукерберг мэндэлжээ.
- 2004 онд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.
- 1973 онд АНУ задгай сансар дахь анхны сансрын станыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
- 1961 онд Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
- 1955 онд Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
- 1948 онд Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр асгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
- 1939 онд дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв. Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.