
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 135 дахь өдөр бөгөөд он дуусахад 230 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Мөн хур тунадастай байх юм байна.
- Билгийн тооллын 11, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц байх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 384.20, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг болно.
- 11.30 цагаас “Монгол нюьс” мэдээллийн төвд Тост, тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо” хамтран мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахиад нэг хүн өвчнөө дийлэлгүй нас барсан бөгөөд тухайн үед автобусанд зорчиж явсан хохирогчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих зорилгоор түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах нөлөөллийн арга хэмжээ болно.
- "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас 11.00 цагаас Нийслэлийн 4 амаржих газар, Багануур болон Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгуудад хандив гардуулж өгнө.
- “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн зохиогдох гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал 10.30 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна.
- 2010 онд Австралийн иргэн 17 настай Жессика Уатсон дэлхийг завиар тойрсон хамгийн залуу хүн болжээ.
- 2008 онд АНУ-ын Калифорни муж ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн АНУ-ын хоёр дахь муж болов.
- 2004 онд Английн хөлбөмбөгийн премьер лигт Арсенал клуб нэг ч хожигдолгүй түрүүлэв.
- 1991 онд Францын Ерөнхий сайдын суудалд Эдит Крессон томилогдсоноор энэ албыг хашсан анхны эмэгтэй улстөрч болжээ.
- 1987 онд ЗХУ задгай сансраас зэвсэг удирдах боломж бүхий Полюс хөлгийг хөөргөсөн боловч бүтэлгүйтэв.
- 1972 онд АНУ-ын тусгай захиргаанд байсан Рюүкюү арал Япон улсын мэдэлд эргэн шилжжээ. Тус арал нь 1945 оноос хойш АНУ-ын тусгай захиргаанд байжээ.