
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэж, тогтоол баталлаа.
Тогтоолд батлагдсанаар өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна.