
Өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн настай хүүг хойд эцэг нь зодсоны улмаас хүү хүнд гэмтэж, есөн удаагийн хагалгаанд орж шулуун гэдсээ 30 см орчим тайруулжээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас хүүгийн эцэг иргэн Б.Тодзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.