
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 147 дахь өдөр бөгөөд он дуусахад 218 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2651.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас сайдуудыг огцруулах нь хэнд ашигтай талаар болон 1072 хувьцааны асуудлаар иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
- 08.00 цагт Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар хэлтсийн ажилтан албан хаагчид, агентлагийн дарга нарын оролцсон өргөтгөсөн шуурхай хуралдаан Соёлын төв өргөөнд болно.
- Нийслэлийн боловсролын газар, Азийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Шударга ёс" хөтөлбөрийн үр дүнгийн нэгдсэн уулзалтыг 10.00 цагт, БЗД-ийн 84-р сургуулийн "Хурлын танхим"-д зохион байгуулна.
- 11.00 цагаас ЭМЯ-ны гадаа Төв аймгийн Сүмбэр сумын иргэд сүрьеэний асуудлаар мэдээлэл хийнэ. Тус сумын ЕБС-ийн 100 гаруй сурагч сүрьеэ туссанаас 30 нь хүнд хэлбэрийн өвчлөлд орж, тусгаарлагдсан нөхцөлд эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт "Corporate Hotel and Convetion Center" хурлын танхимд "Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030" салбар хоорондын үндэсний чуулган зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2016 онд Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейд зочилсон бөгөөд уг цолцолборт очиж хүндэтгэл үзүүлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болжээ.
- 1996 онд Оросын ерөнхийлөгч Борис Ельцин Чечня-ын Грозн хотын дүрвэгчидтэй биечлэн уулзаж, галыг намжааж байжээ.
- Өнөөдөр Япон улсад Усан цэргийн баярын өдөр тохиож байна.
- Мөн Боолчолыг устгах дэлхийн өдөр тохиож буй.