
Яармагт зарим компани барилга барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний дагуу бус зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барьсан зөрчил гаргаад байна. Энэ асуудлыг нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга хотын Захирагчид танилцуулжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй” гээд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гэдэг судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгосон юм.